Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас “Хорт зуршилгүй эрүүл бие” аяныг зарласантай холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдаа унадаг дугуйгаар хангалаа.
Замын цагдаагийн тасгаас “Дугуйтай Монгол” төслийг санаачлагч “Merida Mongolia” ХХК-тай хамтран 11 алба хаагчид унадаг дугуйг хөнгөлөлттэй үнээр олгоод байгаа аж. Мөн аймгийн Унадаг дугуйн холбоонд нэгдэж, алба хаагчдынхаа бие бялдрыг төлөвшүүлэх, аливаа хорт зуршлаас татгалзаж, дархлаагаа дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахаар болжээ.
Дугуй унасанаар стресс, ядаргаа тайлагдаж, зүрх, уушгины ажиллагаа сайжрах, чихрийн шижин, цусны даралтаас урьдчилан сэргийлэх, илүүдэл жингээ хасах ач тустай юм.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.