Хандивын аян өрнөсөөр байна
Дэлхийн зарим улс оронд covid-19 буюу коронавирусийн халдвар тархсан энэ үед манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж буй билээ. Энэ хүрээнд ААН болон иргэд эл ажиллагаанд сэтгэлийн хандив өргөсөөр буй юм. Тэгвэл өнөөдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Н.Гэрэлчулуун захиралтай хоёрдугаар сургуулийн хамт олон 1.3 сая төгрөг, 1000 ширхэг амны хаалт, мөн Р.Сайхантамир захиралтай дөрөвдүгээр сургуулийн хамт олон 1.0 сая төгрөгийг аймгийн Онцгой комиссд хандивлалаа.
[powr-comments id=86ad5453_1485400055]