Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй импортлогч компаниуд шатахууныхаа үнийг энэ сарын 1-нээс 50 төгрөгөөр нэмлээ.
Тухайлбал, ард иргэдийг шатахуунаар хангадаг “Ник Петровис»”, “Рысжан” зэрэг томоохон компаниудын ШТС-ууд А92 бензинийг 1930, Аи80 бензинийг 1840, дизель түлшийг 2190 төгрөгөөр тус тус худалдаалж эхэллээ.
Бензиний үнэ нэмэгдэхэд валютын ханшны өсөлт нөлөөлсөн хэмээн импортлогчид тайлбарлав.
Шатахууны үнийг дагаж өргөн хэрэглээний бараа, нүүрс, сум хоорондын зорчигч тээврийн зардлын үнэ тодорхой нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.