Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв өнгөрөгч 06 дугаар сард Чулуут Хануйн цурав Хүрэмийн өр голомтод хийсэн тарваган тахлын гүнзгийрэл, тандалт хэлбэрийн шинжилгээний үед олборлосон урт сүүлт зурам (S.undulatus)- ыг ийлдэс судлалын урвал тавьж шинжилэхэд 8 сорьцонд тарваган тахал өвчний эсрэг биеийг илрүүлжээ.
Сорьцыг баталгаажуулахаар ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторид хүргүүлэхэд 8 дугаар сарын 12-нд Чулуут сумын Цогтхайрхан, Даваат, Цагаанбулан зэрэг газраас олборлосон урт сүүлт зурамны сорьцонд ийлдэс судлалын урвал тавьж шинжлэхэд 6 сорьцонд тарваган тахлын эсрэг бие тодорхойлогдож баталгаажжээ.
Чулуут сумын Хүрэм багийн нутагт урт сүүлт зурамны дунд тарваган тахал өвчний халдваржилт 4.2 хувьтай байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.