50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлгээ өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа.Хүүхдийн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд  Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц,  аймгийн удирдлагууд,  НЭ-ийн хамт олон шинэ оны ажлын эхний өдөр тохиосон эл үйл явдалдаа чин сэтгэлийн баяр талархалтайгаар оролцсон юм.

Баянхонгор аймаг нь 30,000 гаруй мянган хүүхэдтэй. НЭ-ийн хүүхдийн тасаг Өвлийн яг энэ үед амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн олон мянган хүүхдийн асар их ачаалалд дарагддаг улмаар амьсгал, суулгалт, нярай, эрхтэн эмгэгийн олон төрлийн өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлэгдэг байлаа. Энэ нь байдлаас үүдэн хэвтэн эмчлүүлэгсэд эмнэлэг дотоодын халдвар авдаг эрсдэлт хүндрэлтэй нөхцөл байдал сүүлийн жилүүдэд манайд үүсээд байсан юм.

Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэх бол хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчний хувьд хангалттай бэлтгэгдсэн гэдгийг НЭ-ийнхан онцолж байна.
Тус эмнэлэг нийт 92 өрөө тасалгаатай. Өрөө бүр нь хүүхдийн ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, нэг давхартаа амбулатори, яаралтай тусламж, өсвөр үеийн үйлчилгээнүүд явагдах бол 2 давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй. Мөн өвчтөн тээвэрлэх зориулалтын лифттэй, давхар тус бүрдээ хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчлэнэ.

Ийм эмнэлэгтэй болохыг хүүхдийн тасагт насаараа ажиллаж ирсэн эмч, сувилагч мэргэжилтэн нэг бүрийн туйлын хүсэл байсан гэдгийг тэд ярьж  байсан юм. Уг эмнэлэгийн 50 орыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зардлыг гарган суурилуулж өгчээ. Эмчилгээ үйлчилгээнд шаардагдах бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар энэ сарын дундуур хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрнэ

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.