Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Нуурын шал” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км / тус багийн харьяат малчин Б энэ сарын Хяргас нуурын мөс цоолон мал усалж байхад, мөс цөмөрч олон тооны бог мал хорогджээ. Аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч 250 км зам туулан очиж, 4 цаг ажиллаж, малчин Б, Э нарын нийт 104 бог малын сэг зэмийг гаргажээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.