Архангай аймгийн Цэцэрлэг хотод “Алтан намар” өдөрлөгийн арга хэмжээ болж байна. Тус өдөрлөгт газар тариалан, төмс, хүнсний ногоо, нарийн боов, хоол үйлдвэрлэл, худалдаа, үсчид, оёдолчин, Архангайд үйлдвэрлэсэн үхрийн ноосон болон арьсан бүтээгдэхүүн, цагаан идээ гэх мэтчилэн ХАА-н салбарын 13 холбоо, хоршоо, нөхөрлөлийн 200 гаруй ААН, бизнес эрхлэгч мөн таван төсөл хөтөлбөрийн байгууллага гээд оролцож байна. Энэхүү өдөрлөгийг Хөдөө аж ахуйн ажилтны өдөрт зориулан хийж буйгаараа онцлог юм гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.