Архангай аймгийн Онцгой байдлын газар сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж, Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо.
Ингэснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байна.
Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг орон нутгийн болон Онцгой байдлын газрын 32 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
“Болор дуран”-аар шалгав.
Онцгой байдлын ерөнхий газар
Шуурхай удирдлага
зарлан мэдээлэх төв
Хуваалцах
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.