Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Их мухар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 3 км-т/ тус багийн малчин Г, П нарын 2 хонинд энэ сарын 6-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд энэ сарын 11-ний өдрийн 17-181 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.
Мөн Эрдэнэтолгой багийн ’’Хөшөөт’’ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ тус багийн малчин З-гийн 2 хонинд энэ сарын 15-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд энэ сарын 18-ны өдрийн №167 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.