Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн М.Батчулууны Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

Өчигдөр Мэдээ, мэдээлэл

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн хэрэгт бүх насаар нь хорих ял шийтгүүлсэн М.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон. Давж заалдах шатны шүүх М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Анхан шатны шүүхийн тогтоолоор бүх насаар нь хорих ял оноосон боловч М.Батчулуун гэмт хэрэг үйлдээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхэд дахин зүйлчлэл нэмж, шийдвэрлэх хууль зүйн боломжгүй учир Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.

Анхан шатны тойргийн шүүх 2026 оны тавдугаар сарын 6-нд шүүгдэгч М.Батчулууныг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялаар шийтгэж байсан юм.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.