“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАЛУУЧУУД ТЕАТРТ БОЛЖ БАЙНА

2026-09-28 Байгаль орчин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь өвлүүлэх, иргэдэд хувьцааны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатын танхимын Дархан-Уул аймаг дахь салбар болон үнэт цаасны компаниуд оролцож, хувьцаа өвлүүлэх, данс нээх үйлчилгээг үзүүлж зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Өдөрлөг Залуучууд театрт 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.