
Улсын хэмжээнд дархлаажуулалтын ээлжит 10 хоног эхэлжээ. Ингэснээр заавал хийх товлолын вакцинаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажил зургаадугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Дархлаажуулалт нь хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Товлолт вакциндаа бүрэн хамрагдсанаар хүүхэд өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ дархлаажуулалтын товлолыг өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагадаа шалгуулж, хоцорсон вакцинд нь нөхөн хамруулахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
2026-05-22
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.