
Хоёрдугаар сарын 03-05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна гэдгийг цаг агаарын байгууллагаас мэдээллээ.
Хоёрдугаар сарын 03-нд Дархадын хотгороор, 04-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 06-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 04-нд ихэнх нутгаар, 05, 06-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур хоёрдугаар сарын 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 03-04-нд шилжих шөнө ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Энэ сарын 04-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор 32-37 хэм, бусад хэсгээр 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
3 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
16 цагийн өмнө
2026-01-28
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.