Говийн бүсэд гадаргын ус татах Орхон Онги, Хэрлэн Тооно төслийн Орхон Онги төслийн эхний шатны “Цагаан бургастай-Онги” усан цогцолборын нээлт өнөөдөр /2025.05.06/ Төрийн ордонд боллоо.
Нээлтийн ажиллагаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн болон Хангайн бүсийн 16 гишүүн, төслийн бүтээн байгуулалт хийх Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Засаг дарга нар оролцож, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Аливаа том төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн иргэдийн оролцоотой, амьдралд нь хэрхэн нөлөөлөх талаар экологи, нийгмийн нөлөөллийн үнэлгээг онцгой анхаарч ажиллах ёстой. Онги голын урсацыг сайжруулж, Улаан нуурыг сэргээх нь зөвхөн Монгол Улсын асуудал биш. Энэ нь олон улсын Рамсарын гэрээгээр нүүдлийн олон төрлийн шувуудын амьдрах, нүүдэллэх орчныг хамгаалах түүхэн ач холбогдолтой бидний үүрэг юм. Усаар дамжин хүн амын эрүүл мэнд, бизнес, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана” гэж мэдэгдлээ.
Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Хамтарсан Засгийн Газрын төлөвлөж буй 14 мега төсөл бүгд нэг нэгнээ нөхсөн, нэг нь нөгөөгөөсөө уялдсан үндэсний кластер төслүүдийн цогц юм. 14 мега төсөл бүгд ус хэрэглэнэ. Энэ 14 мега төслийн 5 мега төсөл нь говийн бүсэд хэрэгжинэ. Тэгвэл эдгээр төслүүдийн усны хэрэгцээг хангахын тулд цаашид гүний усыг ашигласаар байх уу гадаргын устай хамт хосолсон байдлаар ашиглах уу гэдэг асуудалтай ирээдүйд тулгарах болно. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаанбургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг өнөөдөр эхлүүллээ” хэмээв.
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87732
31723
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.