ТЦА: Ачааны автомашинтай мөргөлдсөн ослыг шалгаж байна

7 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр автомашин мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал, Товчооны замд “Beiben North Benz”, “Toyota Prius” маркийн хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар мэдээллээ.

Уг ослын улмаас жолооч Э нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа аж. Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.