Цахим орчинд бага насны хүүхэд аавдаа зодуулсан гэх зурагтай мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллагаас мэдээллийн дагуу бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээллээ.
Хүүхдийг хамгаалах байранд авч аюулгүй байдлыг хангасан байна. Албаныхны зүгээс энэ мэдээлэл нь бага насны /хохирогч/ хүүхэд, анги, сургуулийн орчиндоо цаашид үргэлжлүүлэн суралцахад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул аль болох нийтлэж түгээхгүй байхад та бүхэн анхаараад өгөөрэй. Уг асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлэхээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна гэв.
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
2025-04-21
2025-04-21
87686
31555
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.