Х.Батжаргал:Төслийг бусад хамтрагч олон улсын түнш байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулах нь чухал юм

8 цагийн өмнө Боловсрол

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Хонконгийн Хүүхдийг ивээх сангийн төлөөллийг хүлээн авч уулзан, “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийн явцтай танилцаж, санал солилцлоо.

Уг төслийг Хонконгийн Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр 2023 оноос эхлэн Улаанбаатар хот болон Говь-Алтай, Ховд аймгийн 14 сургуульд 700 багш, ажилтан, 13,000 сурагч, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, хамтарсан 112 баг, орон нутгийн засаг захиргааны албан хаагчдыг хамруулан хэрэгжүүлж байна.
Энэхүү төслөөр дамжуулан зорилтот сургуулиудын багш ажилтан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчид болон хамтарсан багуудыг хамруулан сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг хөгжүүлж, үр дүнтэй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загвар бий болгоход зорьж байгаа юм.
Уг төслийг бусад хамтрагч олон улсын түнш байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулах нь чухал болохыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал хэлж, төслийн хүрээнд боловсруулсан гарын авлага, цаашид гарах үр дүн, сайн туршлага, арга зүйг үндэсний хэмжээнд дэлгэрүүлж, нутагшуулахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.