Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр Засгийн газраас түүхэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд зааснаар Засгийн газар өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Үүн дотор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь багтдаг.
Өнгөрсөн жилүүдэд иргэдийн зүгээс баялгийн шударга бус хуваарилалт, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа этгээдүүд баяждаг асуудал дээр маш бухимдалтай байсан. Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн шударгаар өмчтэй байх эрхтэй” талаар заасан байдаг. Шударгаар шүү. Харамсалтай нь, энэ үгийг утга гажуудсан, үүнд хуулийн хариуцлага тооцдоггүй гэх иргэдийн бухимдал байсан.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс гурван ч удаа Өршөөлийн хууль баталсан. Үүний хоёрт нь албан тушаалтны гэмт хэргийг бүтэн хамруулсан. Нэгт нь хэсэгчилсэн. 2015 онд эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргасан. Үүнд 35.4 их наяд төгрөгийн хөрөнгө багтсан. Тэр үед улсын төсөв зургаан их наяд байсан. Ингээд өнгөрсөн жилүүдэд албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хөрөнгийг хураах асуудал байнгын бэрхшээлтэй явж ирсэн.Үүний шалтгаан нь хууль эрхзүйн орчин байсан. Монгол Улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй. Нэн ялангуяа нийтийн албан тушаалтан төрийн албан тушаалтнууд. Тиймээс нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль мөн бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах авлигын багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Өнгөрсөн жилүүдэд асар олон хүн авлигын өршөөлд хамрагдаж ял шийтгэлгүй гарсан. Эдгээр этгээдүүдийн хувьдаа завшсан, төрөөс хулгайлсан мөнгө өөрсдөд нь үлдэж байсан. Харин одоо хөрөнгө нь хууль бус гэж үзэх үндэслэл илэрвэл хурааж авах эрхзүйн орчинтой болно.
Энэ хууль Засгийн газрын өргөн барьж байгаагаар батлагдвал төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгана. Мөн иргэд авлигын талаарх мэдээллийг төрийн байгууллагад өгвөл урамшуулдаг байх зохицуулалт орсон” гэв.
11 цагийн өмнө
2025-01-20
2025-01-20
2025-01-20
2025-01-20
87482
30866
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.