А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

2025-01-20 Мэдээ, мэдээлэл

А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох “Ногоон автобус”-ны хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал долоон удаа хойшилсон. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд товлогдож, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулсан юм.

Хэргийг сануулахад, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний улмаас улсад нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.