Сэрэмжлүүлэг: Орон сууцны агааржуулалтын хоолой шатаж, дөрвөн иргэн угаартжээ

2024-12-18 Мэдээ, мэдээлэл


Баянзүрх дүүргийн II хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:32 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, тус байрны I давхрын агааржуулалтын хоолой шатаж, 11, 12 дугаар давхарт их хэмжээний утаа хуралдсан байжээ. Алба хаагчид агаарыг сэлгэн, галыг унтраасан байна.

Тухайн байрны 12 давхрын оршин суугч иргэн О /27 настай, эрэгтэй/, У /22 настай, эмэгтэй/, Т /1 настай, эмэгтэй/, мөн хаяг тодорхойгүй 16 настай эрэгтэй нар угаартсан байсныг Нийслэлийн яаралтай тусламжийн төвд хүлээлгэж өгчээ. Улмаар 37 том хүн, найман хүүхдийг утаажилтын бүсээс гаргасан байна.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.