Израиль болон Ливаны Хезболла бүлэглэлийн хоорондох мөргөлдөөнийг зогсоох гал зогсоох хэлэлцээрт дэвшил гарсан байна.Албаныхан “шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн” гэсэн бол өөр нэг албан тушаалтан “хэлэлцээрийг байгуулахад хэд хоног шаардлагатай” гэжээ.
Харин цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Кирби хэлэлцээг “үр дүнтэй” гэж нэрлэжээ. Израилийн агаарын довтолгооны улмаас Ливаны нийслэл Бейрут хотод амралтын өдөр 20 хүн амиа алдсан бол “Хезболла” бүлэглэл Израиль руу 200 гаруй пуужин харваж, ойр орчмууд нь галд автсан байна. Харин Израилийн агаарын цэргийн хүчнийхэн Бейрутын захын дүүрэгт дахин цохилт өгчээ. НҮБ-д суугаа Израилийн элчин сайд Дэнни Данон даваа гарагт гал зогсоох хэлэлцээр урагшилж байна гэж мэдэгджээ.
11 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
87429
30693
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.