Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 43 тохиолдол батлагджээ.
Үүнээс 19 нь Улаанбаатарт, 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 980520 болов.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангай, Баянхонгор, Увс, Ховд, Төв аймагт тус бүр нэг, Дархан-Уулд хоёр, Дорноговьд дөрөв, Өмнөговьд 13 тохиолдол илэрсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 199 хүн эдгэрсэн бол одоогоор 2026 хүн хяналтад байна.
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.