Нийслэлийн 10 сургуулийн гал тогоог иж бүрэн шинэчилнэ

2022-03-22 Боловсрол

БШУЯ, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /KOICA/-тай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022-2025 онд хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд 2 том зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:

– БШУЯ-ны харьяа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны чадавхыг бэхжүүлэх төв ШУТИС-ийг түшиглэн байгуулагдаж хоолзүйчийг мэргэшүүлэх, хоолны газрын ажилчдыг чадавхжуулах,

– Нийслэлийн дүүрэг бүрд нэг сургуулийг стандартын шаардлагад нийцсэн, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлийг хангасан жишиг сургууль болгох юм.

Дүүрэг болгоноос сонгогдсон ЕБС-иудад КОЙКА-гаас томилогдсон судалгааны баг 3 сарын 14-нөөс 24-ний хооронд ажиллаж, санал дүгнэлтээ боловсруулж байна.

Төслийн үр дүнд:

– ЕБС-ийн сурагчид стандартын шаардлагад нийцсэн орчинд үйлдвэрлэсэн үдийн хоолоор үйлчлүүлэх,

– Суралцагч, эцэг эх асран хамгаалагч, багш, ажилчид, хүнс, ханган нийлүүлэгчид, хоол хүнсний худалдаа эрхлэгчдэд хоол шим тэжээлийн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.