Корона вирусийн үед улс орнууд ХЯМРАЛЫГ хэрхэн даван туулж байна вэ (Их Британи-цуврал)

2022-03-10 Ертөнц

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн корона вирусээс үүсэлтэй уушигны хатгалгаа өвчин анх илэрч, халдварлах нөлөө ихтэйн улмаас хүмүүсийн шилжих хөдөлгөөнөөр дамжин дэлхийн бусад улсад 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хурдтай тархаж, ТАХЛЫН хэмжээнд хүрэв. Өнөөдөр ч эл тахал “цурманд” ороогүй байна.

Мэдээж энэхүү халдвар нь дан ганц иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулаад зогсохгүй улс орнуудын эдийн засгийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж эхэлсэн. Наанадаж л бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны тасралтгүй байдал доголдох, зах зээлийн бүтээмж буурах, ажилгүйдлийн түвшин өсөх зэрэг эрсдэлүүд дэлхийн бүх улсад гарсан. Түүнчлэн эдийн засаг, зах зээлийн орчныг даган санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал алдагдах, хөрөнгийн хөрвөх чадвар буурах, системийн хэмжээний хямрал үргэлжилсээр буй юм.

Тэгвэл энэ үед дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллаж буй талаар цувралаар бэлтгэн хүргэх болно. Энэ удаад Их Британи улсыг онцолж байна.

Тус улсын санхүүгийн зохицуулагч байгууллагууд 2006 онд зургаан долоон хоногийн хугацаанд зах зээлийг бүхэлд нь хамарсан тахал тархахад санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс ямар арга хэмжээ авч ажиллах. Мөн одоогийн мөрдөгдөж буй зарчмыг хэрхэн сайжруулах тал дээр хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж байв. Тус уулзалтын үр дүнд дараах санаачилгыг гарган хэрэгжүүлсэн.

-2007 онд тус улсын Засгийн газраас “Томуу, томуу төст өвчин, тахлын үеийн хариу арга хэмжээ авах үндэсний” хэмжээний стратеги” баталсан.

-Бэлэн мөнгөний гүйлгээ хийдэг байгууллагууд тахал өвчний үед баримтлах ёс зүйн дүрмийг боловсруулсан.

-Томуу, тахал өвчний үед банкны хэвийн үйл ажиллагааг хангахын тулд жижиглэн худалдааны банкууд зарчимд суурилсан тогтолцоог бий болгосон. Тус тогтолцооны хүрээнд дараах зарчимуудыг баримталсан. Үүнд, ажилтнуудыг аюулаас хамгаалах, Засгийн газрын үндсэн чиглэлтэй уялдаж ажиллах, хамтын ажиллгааны хүрээг идэвхжүүлэх, зарчмуудыг сурталчлах…

Эдгээр зарчмуудыг Санхүүгийн зохицуулагч байгууллага, Сангийн яам болон Төв банк нь баталсан бөгөөд Их Британийн бусад санхүүгийн байгууллагуудад өргөн хүрээнд хүлээн зөвшөөрүүлэх талаас нь түгээн дэлгэрүүлэх ажил хийгдсэн.

-Санхүүгийн байгууллагууд болох Лондоны хөрөнгийн бирж, Лондоны төлбөр тооцооны төв онцгой нөхцөл байдалд ажиллах төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж илүү боловсронгуй болгосон

-Салбарын хэмжээг хамарсан асуудлыг шийдэх, мөн гишүүнчлэлээр дамжуулан туршлага солилцох үүднээс даатгалын компаниуд Даатгагчийн холбооны удирдлага дор бизнесийн тогтвортой үйл ажиллагааг хангах холбоог байгуулсан

-Алслагдсан байршлаас ажиллах баг нь өөр өөр байршлаас ажиллах эрсдлийг тооцоолох үүднээс байгуулагдсан бөгөөд гол саад бэрхшээлүүдийн талаар удирдамж гаргасан.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.