ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”

2021-04-22 Байгаль орчин
🌏 ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ!
АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачлагаар 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 20 сая хүн нэгдэн оролцсон Эх дэлхийн анхны өдрөөс хойш өдгөө дэлхийн 193 орон, 1 тэрбум гаруй хүмүүс эх дэлхийгээ, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэн тэмдэглэн өнгөрүүлж байна. Эх дэлхийн өдрийг 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын Эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан юм. Энэ жилийн хувьд тус өдрийг “ЭХ ДЭЛХИЙГЭЭ СЭРГЭЭЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.