Эдгэсэн хүмүүсийн олонход ядрах, нойр хулжих зовуур зургаан сар үргэлжилжээ

2021-01-13 Ертөнц

Хятадын эрдэмтэд коронавирусний халдварын анхны голомт болох Ухань хотын эмнэлгүүдэд эмчлүүлсэн 1700 гаруй хүнийг судалгаанд хамруулсан байна. Тэдний 76 хувь нь эмчлэгдэж, эмнэлгээс гарсны дараа коронавирусээс үүдэлтэй багадаа нэг шинж тэмдэг, зовуур биеэнд нь ажиглагдаж, энэ нь олон сараар үргэлжилсэн болохыг учирлажээ. Коронавирусний халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ихэнх хүмүүс халдвараас хойш 6 сарын дараа ч ядрах, нойр нь хулжих зовуур, шинж тэмдгийг мэдэрсэн хэвээр байжээ. Тиймээс гэрийн асаргаа сувилгаа зургаан сар үргэлжилнэ гэсэн үг юм.

Коронавирусний хүний биеэнд үлдэх сөрөг нөлөө, ул мөр удаан хугацааны турш арилахгүй байх тохиолдол бий гэдгийг Хятадын судлаачид баталсан билээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.