ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 12-нд нийт 16975 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатар хотод 13 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тусгаарлалтад байсан “Ачтан” эмнэлгийн нэг эмч, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны дөрвөн хүн байна.
“Ачтан” эмнэлгээс улбаатай голомтод нийтдээ 48 хүн халдвар аваад байна. Үүнээс эмнэлгийн ажилтан 22 байна. Мөн “Мөнххада” компаниас улбаатай голомт, “Тэнүүн-Огоо” компаниас улбаатай голомтуудаас халдвар нэмэгдэж буй аж.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 969 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
Улаанбаатарт 643
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1469, эдгэрсэн 909 байна. 61.9 хувь нь эдгэрсэн.
38 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч, дараагийн шатандаа шилжлээ.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 549 хүн эмчлүүлж байна” гэв.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87438
30741
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.