Гэр бүлээрээ бүлэглэн бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд шүүхээс ял сонслоо.
Тодруулбал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дээрх хэргийг илрүүлэн шалгахад, П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн 5 эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан нөхцөл байдал илэрчээ.
Мөрдөн шалгалтаар тэдэнд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүх хүлээн авч өчигдөр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрээр П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус оноосон байна.
ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт 6 бүлэглэлийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүлжээ.
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
2025-05-2
2025-04-30
87727
31711
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.