Д.Трамп Японд айлчилна

2017-09-13 Ертөнц
Зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 11 дүгээр сард Азийн орнуудаар хийх цуврал айлчлалынхаа хүрээнд энэ онд анх удаагаа Японд албан ёсны айлчлал хийнэ. Энэ тухай лхагва гарагт Японы “Aсахи” сонинд мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, Д.Трамп 11 дүгээр сарын 4-6-ны хооронд айлчлахаар төлөвлөж байгаа аж. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй хийх хэлэлцээний гол сэдэв нь хоёр орны харилцаа, ялангуяа худалдаа  болон аюулгүй байдлыг хангах чиглэлийн хамтын ажиллагааны асуудал, түүнчлэн Умард Солонгос, Ази-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдал байх ажээ.

Д.Трамп Азид хийж буй анхны цуврал айлчлалынхаа хүрээнд Филиппинд болох Зүүн азийн дээд хэмжээний уулзалт, АНУ – Зүүн өмнөд азийн орнуудын холбооны /АСЕАН/ дээд хэмжээний уулзалт, мөн түүнчлэн 11 дүгээр сард Вьетнамд болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтад тус тус оролцох юм.

Тог тог… ХААЛГАА нээ

20 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.