Элэгний В,С вирусын эмчилгээг эхний нэг сар үнэгүй хийхээр болжээ

2017-08-1 Мэдээ мэдээлэл

 

Манай улсад сүүлийн жилүүдэд элэгний өвчин хэт залуужиж, өргөн хүрээг хамрах болсон. Тиймээс “Вируст гепати болон Элэгний өвчлөл”-ийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Хаппи Веритас эмчилгээ оношилгооны төв гурван төрлийн эмчилгээ, шинжилгээ, оношилгоог үнэ төлбөргүй хийх болжээ.

Үүнд:

  1. Эрүүл мэндийн даатгал төлдөг бол Элэгний С вирус тоолох шинжилгээ үнэ төлбөргүй.
  2. Элэгний В вирусын эмчилгээ эхний нэг сар үнэгүй
  3. Элэгний С вирусын эмчилгээ эхний нэг сар үнэгүй

Манай улсын тухайд, элэгний С вирусыг эмчлэх бүртгэлтэй 5 эм байгаа. Нэг эмийг нь 3-6 сар уух ёстой. Хэрэв 3 сар уухаар бол эхний нэг сарын 140,000 төгрөгийн эмийг Эрүүл мэндийн даатгал төлдөг бол үнэгүй авах эрхийг төрөөс олгож буй юм. Харин дараагийн 2 сарын эмийг иргэн өөрөө авна. Ингээд 3 сар ууснаар элэгний С вирус бүрэн эмчлэгдэх юм.

Хэрэв элэгний хатууралтай эсвэл урд нь вирусын эмчилгээ хийлгэж байсан бол 6 сар эм уух ёстой. Эмчилгээнд орох хүмүүсийг наймдугаар сарын 1-15-ны хооронд бүртгэж эхлэх гэнэ. Энэ хугацаанд ирж бүртгүүлсэн хүн болгоны элэгний В,С вирусын эмчилгээг эхний нэг сар үнэгүй хийхээр болсон таатай мэдээг дуулгаж байна.

С.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.