Владимир Путин, Дональд Трамп хоёр “Их 20”-ын чуулганы үеэр уулзана

2017-07-5 Ертөнц

Ирэх баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар “Их 20”-ын дээд хэмжээний чуулганы үеэр уулзах болжээ. “Их 20”-ийн уулзалт Герман улсын Гамбург хотод энэ сарын 7-ны өдөр эхлэх юм.

Энэ уулзалтыг Кремлийн холбогдох албаныхан албан ёсоор зөвшөөрөөд байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Өнгөрсөн жилийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх мэдээлэл тарсантай холбоотойгоор Ардчилсан болон Демократ намын улс төрчид ихээхэн сэтгэл түгшиж байгаагийн зэрэгцээ Украйны Крымын хойгийн асуудалтай холбоотойгоор ОХУ-д тавих хоригийн хугацааг сунгах хүсэлтэй байгаа юм.

Европын холбоо тус хоригийг дараа жилийн нэгдүгээр сар хүртэл сунгаад буй юм. АНУ-ын тагнуулын албаныхан Оросууд сонгуулийн үеэр Ардчилсан намын мэдээллийг хакердсан явдал нь Дональд Трампад ашигтайгаар эргэж, өрсөлдөгч болох Хиллари Клинтонд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн. Гэвч ОХУ энэ явдалтай холбоогүйгээ мэдэгдсэний зэрэгцээ Ерөнхийлөгч Трамп ОХУ түүний сонгуулийн ажилд оролцоогүйг удаа дараалан мэдэгдсээр байгаа юм.

Мөн Сири улстай холбоотой асуудлаас болж хоёр улсын харилцаа муудаж, байдал хурцадмал байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Путин эдийн засаг болон олон улсын асуудлаар БНХАУ-ын удирдагч Си Зиньпинтэй уулзалт хийж буй юм байна.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.