Монголбанк НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Төв банкийг ногооруулах бэлэн байдалд дэмжлэг үзүүлэх” төслийг 2023 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Монголбанкны санаачилага, хүсэлтээр Монгол Улсын онцлогт нийцүүлэн “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх цахим сургалт”-ыг хамтран боловсруулж, ашиглалтад нэвтрүүлээд байна.
Цахим сургалт нь дараах таван бүлгээс бүрдэнэ:
-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлүүд;
-Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг үнэлэх өгөгдөл, мэдээллийн эх сурвалжууд;
-Монгол Улс дахь биет эрсдэлүүд;
-Банкны салбарын уур амьсгалын сценари шинжилгээ;
-Монгол Улсын санхүүгийн салбарт үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө.
Сургалтын агуулгыг Монгол Улсын онцлог, бодит жишээн дээр тулгуурлан боловсруулсан бөгөөд бүлэг бүрийн дараа эзэмшсэн мэдлэгээ шалгаж, сургалтыг амжилттай дүүргэсэн тохиолдолд суралцагч сертификат авна.
Сургалт нь банк, санхүүгийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчид, оюутан, залуучууд болон сонирхогч бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй бөгөөд энэхүү холбоосоор бүртгүүлэн суралцах боломжтой.
Өчигдөр
2026-10-27
2026-10-26
2026-10-26
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.