“Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт ногоон шийдэл, төслүүдээ танилцууллаа.
Гол танилцуулсан ногоон шийдэл, төслүүд:
• Усны менежмент ба хөв цөөрөм: Говийн бүсийн усны нөөцийг хамгаалах, гадаргын ус ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор 8 байршилд нийт 2.9 сая м³ гадаргын ус хуримтлуулах хөв цөөрөм байгуулсан туршлагаа танилцуулав.
• Ус дахин ашиглалт: Нүүрс баяжуулах үйлдвэр нь усыг 96.6 хувь дахин ашиглаж, усны хэмнэлттэй, зохистой хэрэглээг нэвтрүүлжээ.
• “Сая тонн – Сая мод” хөтөлбөр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдаж, цөлжилтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах зорилгоор 2030 он хүртэл хэрэгжүүлэх 3 бүс нутгийн судалгаанд суурилсан 180 сая мод тарих төслөө танилцууллаа.
• Цахилгаан техник: Байгаль орчинд ээлтэй цахилгаан техникийг уурхайн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлснийг сурталчилав.
Өчигдөр
2026-10-27
2026-10-26
2026-10-26
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.