“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК хилийн боомт хүргэх ЭКСПОРТЫН сарын хэмжээ 2 сая тонны БОСГЫГ ДАВЖ ТҮҮХЭН АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭВ

2026-02-2 Байгаль орчин

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нүүрсээ хөрш орны боомтуудад хүргэж өгөх нөхцөлөөр 2023 оны 02 дугаар сараас биржээр борлуулж эхэлснээс хойш хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний экспортын сарын хэмжээ 2 сая тонныг давж 2026 оны 01 дүгээр сард 137.8 сая ам долларын үнэлгээ бүхий 2.04 сая тонныг экспортолж өмнөх амжилтаа 58.76 мянган тонноор ахиуллаа.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрш орны хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний сарын экспортын хэмжээ анх удаа урт хугацаатаар борлуулсан гэрээний нүүрсний хэмжээг давж тус компанийн нийт сарын экспортын 55 хувьд хүргэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.