С.Наранцогт: Ногоон зээлийн хугацааг 30-60 сар хүртэл сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргаад байна

2026-05-15 Банк, санхүү

 

-Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна-

Засгийн газраас “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. Уулзалтад Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкнуудын удирдлагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр Төв банк 2019 оноос хойш бодлогын түвшинд идэвхтэй ажиллаж ирснийг онцлоод, өнөөдрийн байдлаар ногоон зээл нийт зээлийн багцын 5.7 хувийг бүрдүүлж байгааг танилцууллаа. Цаашид энэ үзүүлэлтийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг дурдав.

Мөн өрхийн эрчим хүчний хэмнэлт, ногоон тээврийг дэмжих чиглэлээр бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тухайлбал, цахилгаан болон устөрөгчийн цэвэр эх үүсвэрт тээврийн хэрэгслийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн хугацааг 30 сараас 60 сар хүртэл сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргаад байна. Үүний үр дүнд зээлийн хүртээмж 3.4 дахин нэмэгдэнэ. Эргэн төлөлтийн ачаалал 40 орчим хувиар буурна гэж тооцож байгааг тодруулав.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.