Хуурайшил нэн их байгаа Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутагт ахиу хур тунадас оржээ

2025-05-13 Мэдээ, мэдээлэл

Хуурайшил нэн их байгаа Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутагт ахиу хур тунадас оржээ
Хуурайшлын зэрэг нэн их байгаа Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар ахиу хэмжээтэй хур тунадас өнгөрсөн хоногт оржээ.

Сэлэнгэ аймгийн нутгаар 0.0-14 мм хэмжээний хур тунадас орсон байна. Үүнээс хамгийн их хэмжээтэй нь Зэлтэр, Ерөө, Цагааннуурт сумдад оржээ. Хэнтий аймгийн нутгаар 0.0-29 мм хэмжээний хур тунадас орсон бол хамгийн их хэмжээтэй нь Батширээт, Баян-Адрага, Норовлин сумдад орсон талаар холбогдох байгууллагаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.