Элсэлтийн шалгалтад бүртгүүлэгч зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ

2025-03-26 Боловсрол

 

Энэ оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтыг улс орон даяар 52 шалгалтын байранд зохион байгуулах ба орон нутагт 23, нийслэлд 29 шалгалтын төв байна.

Шалгуулагч нь /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх юм.

Үүнд:

-Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /

-Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

-Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт

-Тусгай хэрэгцээ шаардлагатай болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалтад орохоор бүртгүүлсэн бол Боловсролын үнэлгээ төвд эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт, өргөдлийг бүртгэлийн хугацаанд гаргах эрхтэй.

Дашрамд дуулгахад, МХБШ-ын суудлын хуваарийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зарлана.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.