Азийн тэрбумтнуудын 80 хувь нь хятад

2017-11-6 Ертөнц

Хятадын баян чинээлэг 1,5 сая иргэний нийт хөрөнгө 24,2 их наяд долларт хүртлээ өсөн нэмэгдсэнийг “China Merchants Bank and Bain & Co”-гийн тайланд дурджээ.

Дэлхийд хүн амаар тэргүүлэгч тус улсын 10 сая юаниас дээш хөрөнгөтэй иргэдийн тоо 2016 онд 1,58 саяд хүрсэн юм. Гэтэл 10 жилийн өмнө энэ тоо ердөө 180 мянган байжээ. Өөрөөр хэлбэл сүүлийн 10 жилийн дотор Хятадын хөрөнгөтнүүдийн тоо асар хурдацтай нэмэгдэж буй бөгөөд ялангуяа 2014-2016 оны хооронд 21 хувиар өссөн аж.  Зөвхөн Хятад гэлтгүй Азийн саятан, тэрбумтнуудын тоо өрнөдийн орнуудыг бодвол илүү хурдацтай өсч байгаа юм. PwC-гийн гаргасан судалгаагаар Азид гурван хоног тутамд нэг тэрбумтан гарч ирж байгаа аж. Гэхдээ тэдний дийлэнх нь Хятад гаралтай иргэд гэнэ. Азийн нийт тэрбумтны 80 хувь нь хятад гэсэн тоо ч байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.