Төсвийн орлого 22.9 хувиар буурчээ

2025-03-18 Нийтлэл

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (22.9%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.0 их наяд төгрөг болж, 1.1 (21.1%) их наяд төгрөгөөр тус тус буурсан байна.

Татварын нийт орлого 2025 оны эхний 2 сард3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөхоны мөн үеэс 1.1 (22.9%) их наяд төгрөгөөр буурахад:

-Орлогын албан татварын орлого 591.5 (30.3%) тэрбум төгрөг

-НӨАТ 119.8 (13.9 %) тэрбум төгрөг

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 542.2(65.5%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Харин нийгмийн даатгалын орлого 195.5 (34.8%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 32.5 (13.9%) тэрбум төгрөгөөр өсжээ.

2025 оны эхний 2 сард татварын нийт орлогын

-36.1 хувийг орлогын албан татвар,
-19.7хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар,
-20.1 хувийг нийгмийн даатгалын орлого,
-7.1 хувийг гадаад үйл ажиллагааны орлого,
-5.5 хувийг онцгой албан татварын орлого,
-11.5 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.
-Орлогын албан татварын 68.1 хувийг ААНОАТ, 31.9 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 2 сард 4.6их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 830.4 (22.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Зарлага өсөхөд бараа,үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 348.5 (31.1%) тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 507.7 (32.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Харин хөрөнгийн зардал 137.4 (21.3%) тэрбум төгрөгөөр буурчээ.

2025 оны эхний 2 сард нийт зардалд урсгал шилжүүлэг 45.3 хувь , бараа үйлчилгээний зардал 32.1 хувь, хөрөнгийн зардал 11.1 хувь, хүүгийн зардал 7.7 хувь, татаас 3.8 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.