Т.Мөнхсайхан: Менингококкт халдварын вакциныг ирэх долоо хоногт 2000 тунг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ

2025-02-3 Мэдээ мэдээлэл

3 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад

Манай улсад менингококкт халдварын томоохон дэгдэлтүүд сүүлийн 10 жилд буюу 2004-2006 онуудад 70-80 өвчлөл, 6-8 нас баралт бүртгэгдэж, 2007 онд 167 тохиолдол, 10 нас баралт бүртгэгдэж байв. Улмаар 2008-2009 онуудад 2-14 насны хүүхдийг вакцинжуулснаар 2010 оноос өвчлөл огцом буурч жилд 20-40 тохиолдол бүртгэгдэж байсан. Энэ жилийн тухайд, 10 жилийн давтамжийн дэгдэлтийн үе тохиож байна.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ийн Монгол дах Суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн хамт өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, халдварт өвчний нөхцөл байдал болон менингококкт халдварын бэлэн байдал, вакцинжуулалт, халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуур зэрэг асуудлаар мэдээлэл солилцож зөвлөмж өглөө.

ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте тус төвд ажиллах үеэрээ “Менингококкт халдвар нь вирусээр үүсгэгддэггүй ч дэгдэлтийн хүрээнээс хамаарч хяналтыг өндөр байлгах өвчлөлүүдийн нэг. Монгол Улсад бүртгэгдсэн менингококкт халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуурын асуудалд Бүсийн оффисдоо хүргүүлэн Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллах болно” хэмээн онцлон дурдав.

Харин Эрүүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Менингококкт халдварын вакцин нь товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм. Тиймээс вакцины хадгалалт хугацаа хэтрэлтээс хамааран байнгын нөөцгүй бөгөөд ирэх 7 хоногт ирэх 2000 тун вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.