Улаанбаатар хотод 2025 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.1 хувиар өсчээ. Харин өмнөх долоо хоногоос 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал, өнгөсөн долоо хоногоос, хонины мах 150 төгрөгөөр, үхрийн цул мах 193 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Харин адууны ястай мах 300 төгрөгөөр буурчээ. Тэгвэл цагаан будаа кг тутамдаа 47, үхрийн ястай мах кг тутамдаа 65, адууны ястай мах 300, элсэн чихэр 133, өндөг ширхэг тутамдаа 1, лууван 21, байцаа 34 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байгаа бол бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэд өмнөх долоо хоногоос өөрчлөгдөөгүй байна.
8 цагийн өмнө
2025-01-20
2025-01-20
2025-01-20
2025-01-20
87482
30865
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.