Анхааруулга: Байшин шатаж 40 настай эрэгтэй өртөн нас баржээ

2 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 18-ны өдрийн 03:55 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээвэр хэсэг, залгаа 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт түрээслэгч иргэн Э /40 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.