Олимпийн үеэр Парист нийтийн тээврийн хомсдол үүсэх нь бодитой болоод байна

2024-07-4 Ертөнц


2024 онд Парист болох Олимпийн наадам хариугүй дөхөж байгаа ч зохион байгуулалтын олон асуудлын шийдэл зөвхөн цаасан дээрх төлөвлөлтийн түвшинд байсаар байна. Тэр дундаа Францын нийслэл хотын тээврийн нөхцөл байдал “зуун задгай” байгааг оршин суугчид ярьж байна. Хэдхэн сарын өмнө Парис хотын дарга Анн Идалго төлбөрийн чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрч, олимпын үйл ажиллагаанд хангалттай бэлэн биш байгаагаа хэлсэн. Спортын байгууламжаас хотын төв хүртэл баригдах хоёр шинэ метроны шугам хараахан эхлээгүй байна. Одоо байгаа метро нь орон гэргүй хүмүүст зориулсан хоргодох байр болдог учраас асуудалтай. Түр зуурын (нийтийн) орон сууц байдаггүй учир тэднийг байрлуулах газар байхгүй.

Юмыг яаж мэдэх вэ “гайхамшиг тохиосноор” хоёр сарын дараа Парис гэнэт нэмэлт мөнгө олж, нийслэлийн гадаа орон гэргүй хүмүүст зориулсан хашаа, байшин барьж, буудлуудыг чөлөөллөө гэхэд хүн бүр тэнд очиж чадахгүй.

Жишээлбэл, тэргэнцэр хэрэглэдэг хүмүүс ийм боломжгүй. Статистикийн мэдээгээр Парисын метроны буудлуудын ердөө 3 хувь нь тэдэнд хүртээмжтэй байдаг. Газрын тээвэр ч бас нэмэргүй. Хуучирсан, бохир, ачаалал ихтэй гээд асуудлууд олон буй. Мөн жолооч нар хангалтгүй, олимпид үйлчлэх хүмүүсийн тухайд цалин бага, нөхцөл тааруу зэргийн улмаас Олимпийн наадмын үеэр Стад де Франс цэнгэлдэхэд болох Аваргуудын лигийн финалын тоглолтын үеэр ажил хаяхгүй гэх баталгаа алга. Учир нь Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооноос ийм асуудлаар мэдэгдэл хүргүүлсэн байна. Үйлдвэрчний эвлэлийн жагсаал нь Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нөлөөлнө гэж хүмүүс үзэж байна. Тэр тусмаа нийтийн тээврийн жолооч нар үүнд нэгдэхгүй гэж батлах боломжгүй.

Тэрчлэн Парист болох Олимпийн үеэр дор хаяж 15 сая үзэгчид хийгээд итгэмжлэгдсэн хүмүүс ирэх төлөвтэй байна. Ерөнхийлөгч Макрон “өөрийнхөө агуу ихийг” дэлхий дахинд харуулахаар ихэд хорхойсож байгаагийн улмаас зочдыг Парисын гудамжаар сексийн сонирхолтой аялалд явуулах эрсдэл ч байж болохыг үгүйсгэхгүй гэцгээж байна.

Омар Хураев

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.