ХҮН нам: Дархан хотын иргэд, сонгогчидтой уулзаж, НЭР ДЭВШИГЧДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2024-06-15 Нам хөдөлгөөний амьдрал

ХҮН намын дарга Т. Доржханд багийнхантайгаа УИХ-ын сонгуулийн 5-р тойрог Дархан хотын иргэд сонгогчидтой уулзаж, нэр дэвшигчдээ танилцуулав. 

Тэрбээр “ХҮН нам нэгэн аравны дотор олон мянган дэмжигчтэй улс төрийн шинэ хүчин нийгмийн хүсэж буй хөгжлийн гарц XXI зууны нам болж чаджээ. Манай нийгэмд өнгөрсөн 30 жилд үүссэн бүхий л гажуудлын гол шалтгаан нь хоёр намын тогтолцоо юм. Бүх зүйл хоёр хуваагдаж, хэт туйлширч манайх танайх дээрээ тулсан байна. Энэ хуваагдлын хорыг Монголын эдийн засаг аж ахуйн нэгжүүд залуус маань амсаж буй нэн харамсалтай. ХҮН нам энэ намд цэг тавих улс төрийн шинэ хүчин” хэмээн тодруулав.

Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-д суудалтай НИТХ-д бүлэгтэй улс төрийн хүчний хувьд, парламентын ардчиллыг бэхжүүлэх олон намын тогтолцоо үүсгэх өөрчлөлтийг манлайлж авлига хулгайг илчилж, таслан зогсоох чиглэлд хүчтэй дуу хоолой болж шүгэл үлээж ажилласан болохоо илэрхийлж байв. 

Мөн ирэх жилүүдэд ч энэхүү үйл хэргээ үргэлжлүүлж, мэдлэг чадвартай улс төрийн хүчин байхын тулд 2024 онд УИХ-ын сонгуульд эрх баригч томоохон намуудтай эн зэрэгцэн 126 мэргэжилтнийг дэвшүүлж буйгаа тодруулав. Иймээс “Сонгогч ТА хулгайд холбогдоогүй, худлаа хэлээгүй мэдлэгтэй туршлагатай мэргэжилтэн залуусаа дэмжээрэй” хэмээн уриаллаа.

 

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.