Монгол сурагч анх удаа Азийн бүсийн Биологийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

2024-06-17 Боловсрол

Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-ний хооронд зохион байгуулагдсан Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн Биологийн олимпиадад Шинэ-Үе сургуулийн багш Д.Чинзориг, бэлтгэсэн хоёр сурагчийн хамт оролцож, тус сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль, 9-р ангийн сурагч У.Должинсүрэн шагналт байр эзэллээ.

Азийн бүсийн Биологийн олимпиад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 100 гаруй сурагч өрсөлджээ.

Шинжлэх ухааны хичээлүүдийн чиглэлээр жил бүр Олон улс, бүс нутгийн хэмжээнд олимпиадууд зохион байгуулагддаг юм.

Тухайлбал, Азийн физикийн олимпиад(APhO), Менделеевийн нэрэмжит химийн олимпиад (MChO) зэрэг тэмцээнүүдэд жил бүр 20-28 улсын баг оролцдог гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.