Унадаг дугуй, скэйтборд, скүүтерээс унаж бэртэхээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэж байна.
ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт скүүтер болон суррон дугуйн гэмтэл авч, хандсан үйлчлүүлэгчдийн тоон мэдээллийг танилцуулав.
Тодруулбал,
-2022 онд нийт 153,365 хүн тусламж үйлчилгээ авснаас 96
-2023 онд нийт 168,280 хүн тусламж үйлчилгээ авснаас 266
-2024 оны эхний дөрвөн сарын байдлаар 55,365 хүн тусламж үйлчилгээ авснаас 56 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Ингэснээр скүүтер болон суррон дугуйн гэмтлийн улмаас нийт 418 хүн ГССҮТ-д хандаж, тусламж үйлчилгээ авсан байна.
Иймээс сургууль, цэцэрлэгийн амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг скүүтер, скэйтборд, дугуйнаас унаж гэмтэхээс сэргийлээрэй.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.