Зудтай холбоотойгоор хивэгний импорт өсч, үнэ хямдарчээ

2024-02-23 Мэдээ, мэдээлэл


Гаалийн ерөнхий газраас малын хивэг, тэжээлтэй холбоотой импортын мэдээллийг танилцууллаа. Зудын эрсдэлтэй аймгуудад нөхцөл байдал хүнд байгаагаас шалтгаалж, малын хивэгний импорт өнгөрсөн онтой харьцуулахад 119 хувиар өссөн байна.

Импорт өсөхийн зэрэгцээ зарим аймаг, суманд малын тэжээлийн үнэ хэт өндөр байгааг малчид хэлж буй.

Нэгдүгээр сарын байдлаар нийт есөн аж ахуй нэгж өдөрт 293 тонн хивэг, тэжээл тогтмол үйлдвэрлэх боломжтой байна. Орон нутагт өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр хүргэх ажил үргэлжилж байгаа аж. Хивэг, тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал зогсоосон бөгөөд оны эхэнд 11 мянган тонн тэжээл, бордоо импортлосон байна. Монгол орны эрс тэрс уур амьсгал, хүйтний улиралд малыг хивэг, тэжээлээр тэжээж ашиг шимийг нь хадгалах, үржил төлөрхөг чанар, тарга хүч нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Тэжээл нь малчдын хөдөлмөр зарцуулалтыг 6-10 дахин бууруулах төдийгүй 40 кг-аар савласан нэг шуудай тэжээл дунджаар 10 гаруй боодол хадлангийн өвстэй тэнцдэг байна.

Тухайлбал, малд уурагт тэжээл өгснөөр:

-Авсан таргаа алдахгүй, тарга илүү сууж тэжээлийн зардлыг бууруулах,
-Сүүний гарц, махан таргыг нэмэгдүүлэх,
-Уургийн дутагдлыг нөхөн дархлааг дэмжих,
-Төл малын өсөлтийг дэмжих,
-Малын зүй бус хорогдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.
-Өвөлжилтийг гарз, хохирол багатай даван туулах зорилгоор хивэг, тэжээл үйлдвэрлэгчдийн үнийн нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,492.2 тонноор буюу 119 хувиар өсчээ.

Улаанбуудайн хивгийг зөвхөн ОХУ-аас буюу Алтанбулаг, Сүхбаатар боомтоор импортолсон байна.

Малын нэмэлт тэжээлийн хувьд энэ сарын 21-ний байдлаар 1,083.4 тонн импортолсон.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 743.9 тонноор буюу 219.1 хувиар өссөн.

Малын нэмэлт тэжээлийг ОХУ-аас 796,7 тн, БНХАУ-аас 276 тн тус тус импортолжээ.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.