Б.Барслхагва “Tokyo drama academy awards”-ын шилдэг туслах дүр шагнал хүртжээ

2023-11-30 Мэдээ мэдээлэл


Япон улсад 117 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Tokyo Drama Academy Awards”-аас жүжигчин Б.Барслхагва “Vivant” киноны Чингисийн дүрээр “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагнал хүртжээ.

Тэрбээр энэ талаараа “117 дахь удаагийн “Tokyo drama academy awards” -ын шилдэг киногоор “Vivant” цуврал шалгарсан байна. Бут ниргэсэн байна даа. Шилдэг бүтээл, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг зохиол, тусгай шагнал хүртсэн байна” гэв. VIVANT өнгөрсөн долоодугаар сард Японы “ТВS” сувгаар цацагдсан даруйдаа япончуудаас өндөр үнэлгээ авсан. Тус кинонд Б.Барслхагваас гадна Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр нар дүр бүтээсэн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.