Аравдугаар сарын НӨАТ-ын азтануудыг тодруулах ээлжит тохирол энэ сарын 22-нд буюу ирэх Лхагва гаригт болно. Энэ оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдах юм.
Сугалааны урамшуулалд:
3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
4 орон таарвал /40,000-100,000/
5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
7 орон таарвал /500,000- 10 сая/
8 орон таарвал 5-30 сая төгрөг хожих юм.
Тохирлыг ибаримт аппликэйшн болон “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулна.
Сануулахад, өнгөрсөн аравдугаар сард нэг супер азтан тодорсон юм. Ингэхдээ 2023 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 41,377,883 баримтыг оролцуулсан юм.
3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 37,169
4 орон таарсан /40,000-100,000/: 3,697
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 361
6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 34
7 орон таарсан /500,000- 10 сая/: зургаа
8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.