Улсын их дэлгүүрийн сүлд мод асаах ёслол Мягмар гаригт болно

2023-11-13 Мэдээ, мэдээлэл


Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орж, томоохон худалдаа үйлчилгээний төвүүд гацуураа засч эхэлжээ. Уламжлал болсноор нийслэлд хамгийн эхэнд Улсын их дэлгүүр гацуурын гэрлээ асаадаг. Тэгвэл сүлд модны гэрэл асаах ёслол нь ирэх Мягмар гаригт болох аж.

Хэдхэн хоногийн дараа хотын хаа сайгүй гоёмсог гацуур, өнгөлөг чимэглэлүүд харц булааж, баярын өнгө нэмнэ.

Төв талбайн сүлд мод засах ажлын тухайд ирэх арванхоёрдугаар сарын 15-ны дотор дуусгаж, гэрлийг нь асаах аж. Нийслэлчүүд арванхоёрдугаар сарын 31-нд он солигдох мөчид уламжлал ёсоор төв талбайдаа “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнийг хийнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.